Загасны махан салат
266

2017 он 05 сар 8

ОРЦ:

  • Өргөст хэмх - 50гр
  • Цагаан загас - 100гр
  • Ананас - 3ш
  • Лимон
  • Улаан лооль - 50гр
  • Цөцгий - 80гр

ШИМ ТЭЖЭЭЛ:

Өдрийн турш хангалттай ус ууж амжаагүй бол өргөст хэмх ид. Өргөст хэмхний 90 хувь нь ус учраас таны алдсан усыг нөхөж, биеийг тань чийгшүүлж чадна. Хүний өдөрт авах ёстой витаминуудын бараг дийлэнх нь өргөст хэмхэнд агуулагдаж байдаг. А, В, С витамин агуулдаг учир өдөр тутамдаа хэрэглэж заншвал эрч хүчээ алдахгүй.

 

 

 

Загасны маханд уураг, аминхүчилүүд Омега-3, аминдэмүүд, магнез, селен, фосфор, иод гэх мэт эрдсээр баялаг байдаг.

 Магнез:

-биеийн эсэргүүцлийг сайжруулна
-мэдрэлийн эсийг төлжүүлнэ
-жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд магнез маш хэрэгтэй.

 Селен:
-зүрх,судасны өвчнөөс сэргийлнэ
-бамбай булчирхайн ажиллагааг сайжруулна
-агаарын бохирдлыг арилгаж,тайвшируулах
-биеийн эсэргүүцлийг сайжруулна

 Фосфор:
-биеийн өсөлтийг сайжруулна.
-зүрхний булчинг сайжруулна
-ясыг ургуулж, нөхөн төлжүүлнэ

 Иод:
-бамбай булчирхайн ажиллагааг сайжруулж, өсөлт, булчин болон мэдрэлийг сайжруулж, үс ургуулж, арьс сэргээдэг.

 Омега-3:
-Зүрх, судасны ажиллагааг сайжруулж, даралт буулгаж, холестролыг багасгана
-биеийн эсэргүүцэл сайжруулна.

X
Нэвтрэх