fbpx

Эрүүл мэнд

image

Эрт дээр үеэс манай ард түмний дунд хонины сүүлийг хүнсэнд хэрэглэхийн зэрэгцээ нялх хүүхдэд хөхүүлэх, арьсанд нь түрхлэг хийх, биеийн хүч тамир доройтсон, эцэж ядарсан хий ихэдсэн үед, булчингийн ядаргаа, толгой, гар, хөлийн үе өвдсөн үед сүүлний тосоор тэр хэсэгт нь тосолж анагаадаг заншилтай байжээ.

Мөн хонины сүүлийг хөхөж өссөн хүүхэд биеийн хөгжил, дархлаа сайтай байдаг. Энэ бүгд монгол хонины сүүлний химийн найрлага, чанарын онцлогтой нь холбоотой нь тодорхой юм. Тиймээс ч хонины сүүлний тосны химийн найрлага шинж чанарыг нь судалж тодорхойлсон болно.

Хонины сүүлний уургийн агууламж нь их. Сүүлний өөхийг махны машинаар жижиглэхэд тосны гарц өндөр байна. Илчлэг нь 822,5 ккал байгаа нь хонины сүүл нь тэжээллэг чанар өндөртэй хүнсний бүтээгдэхүүнд орж байгааг харуулж байна.

Сүүлний тосны хайлах температур 380 градус буюу нам температурт байгаа нь ханаагүй тосны хүчил нэлээн хэмжээгээр агуулж байгаатай холбоотой гэж үзэж байна.

profile

Зөвлөх: "Оливка"

Хүүхдийн асаргаа сувилгааны төв

X
Нэвтрэх