Эрүүл мэнд

image

Одоогоор манай оронд бага насны хүүхдэд хамгийн элбэг тохиолдож, өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгаан болж буй өвчин нь амьсгалын эрхтэн тогтолцооны өвчнүүд болж байна.

ХҮҮХДЭД ОЛОНТОЙ ТОХИОЛДДОГ АМЬСГАЛИЙН ЗАМЫН ӨВЧНҮҮД

  • Хамрын салстын цочмог үрэвсэл- Ринит
  • Залгиурын үрэвсэл - Фарингит
  • Төвөнхийн цочмог үрэвсэл - Ларингит
  • Төвөнх мөгөөрсөн хоолойн цочмог бачууралт үрэвсэл
  • Гуурсан хоолойн цочмог үрэвсэл - Бронхит
  • Уушгины цочмог хатгаа зэрэг өвчнүүд хамрагдана.

Хамрын салстын цочмог үрэвсэл нь вирус, нянгын болон хавсармал үүсгэгчээр үүсгэгдэнэ. Энэ үед хүүхдийн бие тавгүйтэх, найтаах, хамар битүүрч нялх хүүхэд хөхөө хөхөхдөө саадтай болох, том хүүхдэд чих шуугих, үнэр амтыг муу мэдрэх, зарим үед хоолой бага зэрэг хатах шинжүүд илэрнэ. Өвчний 1-3 дахь өдрөөс хамраас усархаг шингэн гоожиж, цаашид өтгөрөн, 3-5 дахь хоногоос нус ногоорон идээрхэг болно. Энэ үеэс хамрын нүхний доод хэсэг, дээд уруул шингэн нусанд цочирсноор улайж үрэвсэнэ.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Амьсгалын замын өвчтэй хүүхдийн өрөө нь +18  хэмээс +21 хэм, өрөөг аль болох агааржуулах, цэвэрхэн, өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, ам хамрын салстыг 2% - ын содын уусмалаар зөөлөн хөвөнгөөр цэвэрлэж болно. Хүүхдийн хамрыг хөхүүлэхийн өмнө заавал цэвэрлэнэ. Хамарт буцалсан ус эсвэл давстай ус дусааж, хэсэг хугацааны дараа зөөлөн самбайгаар арчиж цэвэрлэнэ.

profile

Зөвлөх: "Оливка"

Хүүхдийн асаргаа сувилгааны төв

X
Нэвтрэх