fbpx

Нярай

image

ЖИН БУУРАХ
Төрснөөс хойш эхний 3-4 дэх хоногт биеийн жингийн бууралт ажиглагдаж болно. Хэвийн нөхцөлд нярай нь биеийн жингийнхээ 6%-ийг алддаг. Энэ нь эхний хоногуудад хангалттай хэмжээний сүү хөхөж чадахгүй байдагтай холбоотой. Нярай хүүхдийн биеийн жингийн 70%-ийг ус эзэлж байдаг. Дутуу төрсөн нярай, халуун хуурай өрөөнд байгаа, даарсан хүүхэд жин илүү алддаг. Хүүхдийг аль болох эрт амлуулах нь чухал. Хүссэн үед нь хоногт 8-аас доошгүй удаа хөхүүлнэ.

БИЕИЙН ДУЛААН БУУРАХ
Нярай үед дулаан алдагдал нь дулаан үүсэлтээс илүү байдаг. Бор өөх дулаан үүсэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь нярайн биеийн жингийн 8%-ийг (том хүнд 16%) эзэлдэг. Нярайг төрмөгц хуурайшуулан арчиж дулаан өлгийдөх нь чухал ач холбогдолтой.

ТӨРӨХИЙН ХАВАН
Ургийн толгой төрөх замаар доошлох явцад хураагуур судасны бөөгнөрлөөс болж толгойн орой, зулайн хэсэг орчмын хуйх хавагнадаг. 1-2 хоногт шимэгдэж аяндаа арилдаг.

ХОРДЛОГОТ УЛАЙЛТ
Эхний 2-3 хоногт үений эргэн тойрон, их биеэр цээжээр ягаан толбо гарч зарим нь улайж, овойж шар толгойтой болох тохиолдол байна. Энэ нь эхийн сүү болох бусад бодисонд хариу өгч байгаа харшлын урвал юм. Эмчилгээ шаардахгүй.

НЯРАЙН ДААВРЫН ХЯМРАЛ
Хөхний булчирхай хатуурч томрох-нярайн хөх бага зэрэг томорч сүү маягийн-цэхэр шингэн гарч болно. Шахаж оролдох шаардлагагүй. 7-8 хоногтойд дээд цэгтээ хүрэн томорч аажим жижгэрэн хэвийн болно.

ҮТРЭЭНИЙ ГУУЖИЛТ
Охидын бэлэг эрхтэнээс цагаан зүйл гарч 1-3 хоногт аяндаа алга болно. Мөн 1-3 хоногт цусархаг зүйл гарч болно. Ямар нэгэн эмчилгээ шаардлагагүй.

НЯРАЙН БАТГАШИЛ
Дух хамар, нүүрээр 1-2 мм цайвар өнгийн батга гарна. 4-5 хоногтойд ихсэж 14 хоног хүртэл ажиглагдаж болно.

ШЭЭС ХОВОРДОЛТ
Төрснөөс хойш эхний 3 хоногт хүүхэд бие махбоддоо шингэн хадгалах үүднээс шээсний хэмжээ 15-20 мл хэтэрдэггүй. Энэ нь хэвийн үзэгдэл.

profile

Зөвлөх: О.Солонго

ЭХЭМҮТ-ийн эмч

X
Нэвтрэх