fbpx

Харшил

image
Харшил

Харшил гэж юу вэ?

2021 он 07 сар 11
9,567

Харшил гэдэг нь хүний биед тодорхой нэгэн хүчин зүйл нэвтрэхэд бие махбод байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа үйлдэл юм.

Хүний бие махбодын дархлааны тогтолцооны хэт идэвхжилээс үүсдэг. Өөрөөр хэлбэл хүний бие нь “өөрийн биш”, “танихгүй зүйл”-ийг танин илрүүлж түүнийг идэвхгүй болгон биеэс зайлуулах, бие махбодыг хамгаалж байгаа хариу үйлдэл нь харшлын урвалаар илэрч байгаа юм.

Харшил нь халдварт бус өвчин учраас халдварлахгүй, харин удамших хандлагатай байдаг. Харшлын өвчнүүдийг үүсгэдэг, сэдрээдэг шалтгаан, зүйлийг нь аллерген буюу харшилтөрөгч гэдэг.

Харшилтөрөгч нь ямар ч хэлбэрээр байж болно. Амьсгалын замын буюу агаарын харшилтөрөгч (янз бүрийн үнэр, утаа, ургамлын тоос тоосонцор гэх мэт), хоол боловсруулах замаар орох хүнсний зүйл буюу хоолны харшилтөрөгч, арьс салстаар хүрэлцэх замаар нэвтрэх хавьтлын (биед хүрэх бүхий л зүйл-саван, тос, өмссөн хувцас гэх мэт) харшилтөрөгч, эмийн бодис ч байна.

Тиймээс хүний бие юунаас ч юунд ч харшлын урвал өгч болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

profile

Зөвлөх: О.Солонго

ЭХЭМҮТ-ийн эмч 

X
Нэвтрэх