fbpx

Харшил

image
Харшил

Диатез гэж юу вэ?

2020 он 04 сар 22
10,233

-Арьсны эмгэг-

Хөхүүл насны хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгийн нэг бол диатез юм. Энэ нь харшлын нэг хэлбэр. Диатезийн шинж тэмдэг илрэх үед хүүхдийн бие хоол хүнс тэжээлийн зүйлст хэт мэдрэмтгий болж, биеийн эсэргүүцэл нь суларч, арьс салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг.

ДИАТЕЗ ҮҮСЭХ ШАЛТГААН

  • Ээж аавынх нь хэн нэг харшлын гаралтай өвчинд өртөмтгий
  • Ээж нь жирэмсэн үедээ хэт их хордлоготой байсан эсвэл ханиад их хүрч байсан
  • Ээж нь хууч архаг өвчтэй
  • Ээж нь жирэмсэн байхдаа хэт чихэрлэг зүйлс, газтай ундаа, жүүс, амтлагч, халуун ногоо хэрэглэсэн
  • Ээж нь жирэмсэн байхдаа хүнд хортой нөхцөлд ажилласан
  • Ээж нь жирэмсэн байхдаа хэт их антибиотик эм тариа, архи, тамхи хэрэглэсэн

ШИНЖ ТЭМДГҮҮД

  • Арьсны нугалаасууд, чихний ар, хүзүү, тахимаар амархан нурж улайдаг
  • Хөмсөг орчмын арьс хогжруутаж, хуурайших
  • Хүүхдийн зулай хагатах, хага их хэмжээгээр овоорох
  • Халууцахад хацар орчмын арьс улайж, загатнах, хэсэгчилсэн тууралт гарах
  • Хүүхэд тайван бус, уйламтгай болох, биеийн эсэргүүцэл суларснаас ханиад, суулгалт өвчнөөр амархан өвдөх

profile

Зөвлөх: О.Солонго

ЭХЭМҮТ-ийн эмч

X
Нэвтрэх