fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сайн байна уу? Манай хүү одоо 6 настай их уур бухимдалтай. Бас худлаа яриад байх юм. Би ч тэсэхгүй загначихдаг. Тэгэхээр ч тэр үү өөртөө тун итгэлгүй хүнтэй яриад ойлголцох чадвар муу юм шиг санагдаад байна. Надад туслаач? Ер нь худлаа яриад байгаа хүүхдийг яах вэ?

Сайн байна уу? Хүүхэд уурлах, худлаа ярих зэрэг нь тухайн хүүхдэд сэтгэл зүйн асуудал байна, стресстэй байна гэдгийг илтгэдэг. Хүүхэд өөрийнхөө стрессдсэнээ хэлж мэддэггүй, харин бие нь өвдөх, идэвхгүй болох, эсвэл уурлаж илэрхийлдэг.

Тиймээс юунаас болж стрессдэж байгааг нь олох нь чухал. Хоёрт, худлаа ярих нь заримдаа өөрийг нь хэт шүүмжилдгээс болох хандлагатай. Хэрвээ хүүхэд үнэнээ хэлж байхад итгэхгүй гүтгэх, буруутгах байдал гаргавал хүүхэд их эмзэглэдэг ба аажим аажмаар худал ярьж эхэлдэг. Худлаа ярьж байгаа нь нэг төрлийн өөрийгөө хамгаалах оролдлого гэж ойлгож болно. Мөн яг ямар үед ихэвчлэн юуны тухай худлаа хэлж байгааг нь анзаараарай.

Тэр зүйлтэй холбоотой ямар нэг нууц эсвэл айдас байж болзошгүй, эсвэл зүгээр л хийхийг хүсэхгүй байж болно. Жишээ нь та хичээлээ хиймээргүй байна, тогломоор байна гэхэд нь загнадаг бол хүүхэд нэг бол хичээлээ хийнэ эсвэл хийчихсэн гэж худлаа хэлээд тоглоно. Яагаад гэвэл хийхийг хүсэхгүй байна гэж үнэнээ хэлбэл та загнана гэдгийг мэдэж байгаа.

profile

Зөвлөх: Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг /Сэтгэл судлалын үндэсний төв/

X
Нэвтрэх