Сэтгэлзүйч зөвлөж байна

image

3 настай эрэгтэй хүүхэд маань заримдаа яах гээд байгаа нь мэдэгдэхгүй уурлаад, уйлаад байх юм. Маш их ааш муутай болоод байна юунаас болоод байгаа юм бол? Байнга л ахыгаа цохиод, өөрт нь байдаг ч ахынхаа авсан болгоныг заавал авах гээд хэцүү юм яах вэ?

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа. 3 настнуудын хувьд ойр байх хүүхдүүдтэй барьцах гэж хэлэгдэх үйлдэл мөн уйлах аашлах зэрэг үйлдэл нь байж болох, санаа зовохооргүй асуудлуудын нэг юм.

Сэтгэл судлалын онолд бага насны хүүхдийн өөрийгөө илэрхийлэх байдал нь уйлах, уурлах зэргээр зарим тохиолдолд илрэх боломжтой гэсэн байдаг. Гэхдээ уйлах, уурлах, аашлах байдал нь байнга үргэлжлээд давтамж нь их байгаа бол та өөрөөсөө хүүхэдтэйгээ хэрхэн харилцдаг вэ гэдгийг асуугаад үзээрэй.

Магадгүй та хийхийг хүссэн зүйлсийг нь шууд хориглох, буруу үйлдлийг ойлгуулахгүйгээр эрс эсэргүүцэх тийм байдал гаргадаг бол хүүхэд дургүйцлээ таны хэлсэн байдлаар илэрхийлэх нь их байх боломжтой. Ер нь 3 настай хүүхдийн хувьд тоглоомын аргаар хүмүүжүүлэх нь илүү оновчтой арга байдаг.

Өөрөөр хэлбэл үгээр хэлэхээс илүү хамтын хөдөлмөрийг тоглоомыг нь хамт хураах, хамтдаа тоглох, тоглоом тоглож байхад нь хүүхдээсээ аль нь таалагдаж байгаа, аль нь таалагдахгүй байгаа зэргийг асууснаар хүүхдээ илүү мэдрэх, ойлгох мөн үүн дээр нэмээд хүүхэд тань анхаарал татах байдлаа аашлах байдлаар илэрхийлж байж магадгүй.

Учир одоо гаргадгаасаа илүү цагийг хүүхэддээ гаргах гэх мэтээр хүүхдээ ажиглаад үзээрэй. Хэрвээ ингэж чадвал та хүүхдийнхээ төлөвших үед нь оновчтой үйлдэл гаргах боломжтой.

X
Нэвтрэх