fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сайн байна уу? Манай хүүхдүүд 3 болон 6 настай. Яаж хүүхдүүдээ аз жаргалтай, тайван, өөртөө итгэлтэй, бусдыг хүндэлдэг, цайлган ер нь яаж зөөлөн хүн болгох төлөвшүүлэх вэ?

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа. 3 настай хүүхдийн хувьд тухайн хүүхдийн үг, үйлдэл зэргийг сайн анхаарч тоглоомын аргаар хийж чаддаг зүйлсийг нь урамшуулах дэмжих, өөрөөр нь ямар нэгэн зүйл бие даалган хийх нөхцөлийг бүрдүүлэх /тоглосон тоглоомыг хураалгах гэх мэт/, миний хүү хийж чадна гэсэн итгэл үнэмшлийг нь төрүүлэх нь чухал юм.

Харин 6 настай хүүхдийн хувьд тухайн хүүхэд өөрийгөө бие даасан хүн болсон гэдгээ мэдэрсэн байгаа тул эцэг эх, ойр дотнынхны үйлдэл харилцаа зэрэг нь чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл та хүмүүстэй яаж харилцаж байгааг хүүхэд маш сайн харж, анзаарч байдаг.

Тиймээс тэг, ингэ гэж зааварлахаасаа илүүтэйгээр та өөрийн үйлдлээрээ хүүхдэдээ үлгэрлэх хэрэгтэй. Хүүхэд гэр бүлийн толь гэдэг шүү дээ.

profile

Зөвлөх: Б. Энхлэн

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Сэтгэл судлаач

X
Нэвтрэх