fbpx

Хүүхдийн хооллолт

image

Нэмэлт хоол гэж хөхөөр хооллохын зэрэгцээ нэмэлтээр өгч байгаа хоолыг хэлнэ. 

ХҮҮХДЭД НЭМЭЛТ ХООЛЫГ ЯАГААД ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
Хүүхэд өсөхийн хэрээр хүүхдийн өсөлт хөгжлийг эхийн хөхний сүү дангаар хангах боломжгүй нөгөө талаар хүүхдийн биед зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн аминдэм, эрдэс тэжээлийн бодисуудын хэрэгцээг хангаж чадахгүй тул 6 сартай хүүхдэд нэмэлт хоол өгөх шаардлагатай. 

ЯМАР ТОХИОЛДОЛД 6 САР ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД НЭМЭГДЭЛ ХООЛ ӨГӨХ ВЭ?

  • Биеийн жин нь 4-6 сарын хооронд зохих хэмжээгээр нэмэгдээгүй
  • Эхийнхээ сүүнд цадахгүй байх, сүүгээ идсэний дараа уйлагнах, хүн юм идэхэд аяга таваг руу тэмүүлэх, ам нь ангалзах гэх мэт шинж илэрч байвал нэмэгдэл хоолонд эрт оруулж болох юм. 

ЗӨВЛӨМЖ

  • Эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллох: 6-24 сартай хүүхдэд эхийн сүү нь нэмэгдэл хоолны нэг адил хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилтөд хэрэгцээтэй байдаг.
  • Нэмэгдэл хоол өгөх: Нэмэгдэл хоолыг 6 сартайгаас нь эхэлж аажим, аажмаар дасгах байдлаар өгнө. Хөхүүлсний дараа нэмэгдэл хоолыг өгнө. Нэмэгдэл хоолыг нэг буюу хоёр цайны халбагаар өгч эхэлнэ. Анхны нэмэгдэл хоол нь шингэн байх ба аажмаар бага багаар өтгөрүүлнэ. Нэмэгдэл хоолыг угж, шил, хөхөлт хэрэглэхгүй зөвхөн аяга халбагаар өгөх нь зүйтэй.
  • Хүүхдэд нэмэгдэл хоолыг тогтмол буюу өдөрт 3-5 удаа өгөх: Хүүхдийг нэг төрлийн хоолонд дасгаж бүрэн оруулсны дараа дахин өөр хоолонд дасгах замаар нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруулна. Хүүхэд эхийн сүүгээр хооллодог бол өдөрт 3 удаа, хэрэв хөхөө хөхдөггүй бол өдөрт 5 удаа хооллоно. 6-12 сартай хүүхдийн шүдний хөгжил гүйцэд биш учраас хоолыг сайтар нухаж, жижиглэсэн, шингэн, хагас шингэн байдлаар өгвөл тохиромжтой.
  • Хэрэв хүүхдийн шүд ургаж эхэлсэн бол шүдийг бэхжүүлэх, зажлах булчинг хөгжүүлэхийн тулд бага, багаар хатуувтар хоол өгч болно.
  • Хүүхдийн өсөлт, хөгжлийг хянах: Ээж аав нар хүү, охиныхоо талаар сар бүр эмчээс зөвлөгөө авч өсөлт хөгжлийн хэвийн байдлын тодорхойлуулна.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх