fbpx

Тавтай нойрсоорой
3,685

2021 он 02 сар 12

Хөлтэй хөөртэй өдөр өнгөрч
Хүслийн цэнхэр шөнө айсуй
Бодлын хөлгөөр одонд аялаад
Болор... мөнгөн ... шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүсээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын од оо

Найртай цэлмэг өдөр өнгөрч
Найргийн цэнхэр шөнө айсуй
Зүүдний хөлгөөр одонд аялаад
Зөн бэлгийн шөнө ... айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүсээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын од оо

Үйлс бүтээлийн өдөр өнгөрч
Үлгэрийн цэнхэр шөнө айсуй
Эрдмийн хөлгөөр одонд аялаад
Энх мөнхийн шөнө ... айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүсээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын од оо

X
Нэвтрэх