fbpx

Цаасан урлал

Цаасан урлал

Хун шувуу

3,849

2021 он 02 сар 21

Хун нь галуу, нугасны хамт Нугасныхан овогт багтдаг усны шувуу юм. 6-7 зүйл байх ба үүн дээр Коскороба хун гэсэн нэг зүйл нэмэгдээд байна. Хун шувууд нь Нугасныхан овгийн дотор хамгийн том биетэйд орох ба нисдэг шувуудын дунд ч томхонд тооцогдоно. Хамгийн том биетэй зүйлүүд болох Хуруут хун, Хойд Америкийн цагаан хун (бүрээч хун), гангар хун зэрэг нь 140-160 см урт, 20 кг хүртэл жинтэй, далавчаа дэлгэсэн урт 3 м хүртэл байдаг ажээ. Нэлээд төстэй болох галуунаас ч харьцангуй том сарвуу, хүзүүтэй байна. Нүд болон хошууны хооронд өдгүй арьстай. Эр, эм нь адил өнгийн өд, үзэмжтэй ба эм нь биеэр арай жижиг.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын зүйлүүд нь цасан цагаан өдтэй бол өмнөд хагасын зүйлүүд хар цагаан холилдсон байдаг. Австралийн Хар хун бол бүх бие нь хар өнгөтэй, дэгдээхий нь цайвар саарал өнгөтэй. Өмнөд Америкийн хоёр зүйл хун нь ягаандуу өнгийн хөлтэй ба бусад нь ерөнхийдөө хар, бараан саарал өнгийн хөлтэй.

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Санал болгох

X
Нэвтрэх