fbpx

Цаасан урлал

Цаасан урлал

Сарьсан багваахай

3,131

2021 он 02 сар 11

Бүрэнхийн идэвхтэй амьтан тул сарьсан багваахайн нүд тун сайн байх гэж олон хүн боддог. Гэтэл энэ амьтан нүднээсээ илүү чихэндээ итгэдэг байна. Сарьсан багваахайн сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг нь шөнийн харанхуйд зүг чигээ алдалгүй нисэж, идэш тэжээлээ төвөггүй олдог ажээ. Тэрээр өөрөөсөө хэт нам дуу авиа гаргаж түүгээрээ орчноо баримжаалдаг байна. Хэт нам дуу авиа гэдэг нь нэг үгээр хэлбэл цуурай гэсэн үг. Сарьсан багваахайн гаргасан хэт нам дуу авиаг хүн энгийн мэдрэхүйгээрээ сонсох боломжгүй. Энэхүү авиа нь орчны биетүүд, амьтан, ургамал, хорхой шавьж зэргийн талаарх бүх мэдээллийг эзэндээ дамжуулдаг байна. Тэгэхээр “царай муут”-ын хоёр чих түүний найдвартай зэвсэг болдог гэсэн үг. Үүнийхээ ачаар тэд эсрэг хүйстнээ ч төвөггүй олж авна.

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Санал болгох

X
Нэвтрэх