fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сайн байна уу? Би одоо 4 настай охинтой юм. Хүүхэдтэйгээ ерөөсөө ойлголцож чадахгүй юмаа. Яах вэ? Яаж хүүхэдтэйгээ зөв ойлголцож илэн далангүй ярилцаж чаддаг болох вэ?

Сайн байна уу, охинтойгоо ойлголцохгүй байна гэдэг нь та охиныхоо буюу 3-6 настай хүүхдийн онцлогийг сайн мэдэхгүй байна гэдгийг илтгэж байна. Тиймээс энэ талаар уншиж судлах хэрэгтэй. Мөн яг ямар үед яагаад ойлголцож чадахгүй байна вэ? Таны зүгээс хэт насанд нь тохироогүй үйлдлүүд хийгээд байна уу? эсвэл охин хэт бүрэг ичимхий байна уу? яг ямар шинжүүд илэрч байгааг дараагийн удаа илүү тодорхой бичээрэй. Хэрвээ таны анхны хүүхэд бол та хүүхэдтэй харилцах туршлага багатай байж болно. Энэ талаар олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн хүнээс эсвэл цэцэрлэгийн багшаас зөвлөмж авч болно.

Ерөнхийд нь зөвлөхөд, хүүхэд асуулт асуусан тохиолдолд заавал нь өөр рүү нь анхаарлаа хандуулж байгаад асуултад нь насанд нь тохирсон байдлаар хариулж байх, мөн ярихыг хүсэхгүй байвал хэт хүчилж хариулахыг шаардахгүй байх. Өөрт нь анхаарал хандуулж байгаагаа байнга мэдрүүлж байх хэрэгтэй.

Хүүхэдтэйгээ ойлголцох хамгийн энгийн хэлбэр бол хамт тоглох, ном уншиж өгөх, хамтдаа буддаг ном будах зэрэг байж болдог.

profile

Зөвлөх: Б.Алтанцэцэг

Сэтгэл судлаач, Сэтгэл судлалын магистр, МУИС-ШУС-НУС Тайваны Дон Хуа Их Сургууль

X
Нэвтрэх