fbpx

Цаасан урлал

Цаасан урлал

Оцон шувуу

3,004

2021 он 04 сар 19

Оцон шувуу нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст, тэр дундаа Антарктидаар төвлөрөн амьдардаг усны, нисдэггүй шувуу юм. Усанд өндөр дасан зохицсон энэ шувуу нь энгэр цээж нь цагаан, нуруун хэсэг нь хар өдөөр бүрхэгдсэн байх ба далавч нь сэлүүрний үүрэг гүйцэтгэдэг.

Ихэнх оцон шувуу нь сам хорхой, загас, арваалж зэргээр хооллох бөгөөд амьдралынхаа хагасыг усанд, хагасыг хуурай газарт өнгөрөөнө. Бүх зүйлийн оцон шувуу нь өмнөд хагасаас гаралтай ч, ганц Антарктид гэлтгүй зарим зүйл нь сэрүүн бүсээр, Галапагос оцон шувуу хэмээх нэг зүйл нь экваторын дэргэд амьдардаг. Оцон шувууны хамгийн том зүйл нь Император оцон шувуу бөгөөд нас бие гүйцсэн нь дунджаар 1.1 м өндөр, 35 кг жинтэй байна. Хамгийн жижиг зүйл нь Цэнхэр оцон шувуу ба 40 см өндөр, 1 кг жинтэй. Том биетэй зүйлүүд нь голдуу хүйтэн бүсээр таарах ба жижиг зүйлүүд нь ерөнхийдө сэрүүн, дулаан бүсээр нутаглана. Балар эртний үеийн зарим зүйл оцон шувуу нь насанд хүрсэн хүнтэй тэнцэхүйц өндөр, жинтэй байжээ.

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Санал болгох

X
Нэвтрэх