fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

3 настай хүү маань гар утсанд донтоод байна аа. Уг нь ерөөсөө тоглуулдаггүй байсан юм. Өгөөд тоглуулаад байх хэцүү өгөхгүй байхаар утас өгч тоглуулаад байгаа хүн дээр очно гээд байдаг болчихлоо яах вэ? Танихгүй хүн хүртэл утас өгөөд тоглуулах юм бол бараг дагаад явчихна.

Сайн байна уу, ер нь бага насны хүүхдэд утас өгч тоглуулах нь хамгийн хортой. Хэрвээ хүүхэд утсанд донтож байвал ямар нэг байдлаар өгч тоглуулж байсан байна гэсэн үг. Харин аль болох эрт үүнийг зогсоох хэрэгтэй.

Ихэвчлэн ямар хүүхдүүд утсанд илүү донтож шохоорхоод байна вэ гэхээр аав ээж нь хангалттай чанартай цаг зарцуулдаггүй, эд материалаар тордох хандлагатай, хангалттай ярилцдаггүй, гадуур хамт үйл ажиллагаанд оролцдоггүй эсвэл эдгээрийг маш цөөхөн хийдэг үед. Аль болох хүүхдэдээ цаг зарцуулж утаснаас илүү гоё тоглох тоглоом олон зүйлс байгаа гэдгийг мэдрүүлж, утсанд донтохыг нь мартагнуулаарай.

Ингээд нэгэнт мартсан тохиолдолд ахиж хүүхдэдээ утас өгч тоглуулж болохгүй. Мөн гэрийн дүрэм гаргаж болно. Манайд ирэх үедээ ухаалаг утсаа хүүхдийн өмнө хэрэглэхгүй байх гэх мэт.

profile

Зөвлөх: Б. Алтанцэцэг

Сэтгэл судлалын магистр, МУИС-ШУС-НУС Тайваны Дон Хуа Их Сургууль

X
Нэвтрэх