Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сайн байна уу? Манай охин одоо 3 настай аягүй сайн ярьдаг байсан юм. Тэгсэн гэнэт огт ярихаа больчих юм. Би бодох нээ шинэ дүүтэй болоод тэгж байгаа юм болов уу гэж бодсон. Цэцэрлэгт явдаг цэцэрлэгтээ янз бүрийн юм болсон юм болов уу? Энийг яах вэ зөвлөөч?

Сайн байна уу? Таны таамаг аль аль нь зөв байж болно. Ерөнхийдөө ярих нь багассан нь стресстэй байгааг илтгэж байна.

Үүнд цэцэрлэгт явж байгаа, дүүтэй болсон аль аль нь нөлөөлсөн байж болно. Шинэ дүүтэй болохыг хүүхдүүд янз бүрээр хүлээн авдаг, заримд нь дүү нь таалагдаж эгч, ах байх дүрдээ ордог бол зарим нь айлын ганц хэвээр байхыг хүсэн хямарч эхэлдэг.

Цэцэрлэг дээр бүх зүйлс хэвийн эсэхийг нягтлаад үзэхэд буруугүй. Болж өгвөл охиноор өөрөөр нь хэлүүлэх гээд үзээрэй. Цэцэрлэгтээ явах гоё байдаг уу, явах дуртай юу гэж орчин нь бүрэлдсэн тайван үед асуу.

Хэрвээ үгүй гэвэл шалтгааныг нь асуугаарай. Мөн дүүтэй болсноос болоод аав ээж нь охиндоо зарцуулах цагаа багасгаж, ярилцах нь багассан байж магадгүй. Тиймээс хоёр хүүхдийн аль аль нь аав ээждээ чухал гэдгийг мэдрүүлж охиндоо ч гэсэн цаг зарцуулж байгаарай.

profile

Зөвлөх: Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг /Сэтгэл Судлалын Үндэсний Төв/

Сэтгэл судлалын магистр, МУИС-ШУС-НУС Тайваны Дон Хуа Их Сургууль

X
Нэвтрэх