fbpx

Бусад материал

Бусад материал

Машин

3,168

2021 он 02 сар 23

Хөтлөх системийн туслалцаатай хөдлөх эд ангийг зохиомол төхөөрөмж буюу машин гэнэ. Машин нь ихэвчлэн техникийн ажлын хэрэгсэл болгон хэрэглэгдэх ба ялангуяа механикаар нөлөөлөх үүднээс хэрэглэдэг. Өнгөрсөн зуунд машин техникт энерги болон материалын урсгалыг чухалчлан үздэг байсан бол орчин үеийн машин техникийг мэдээллийн технологи түүний оролцоогүйгээр төсөөлөхийн аргагүй болсон ба бараг бүх төрлийн машин техникт түүний гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн байна (автоматжуулалт). Машин техникийн нээлт болон түүнийг ашиглах нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, өөрийнхөө чадлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэx, цаг хугацаа хэмнэх, ижил бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх эсвэл гараар хийх боломжгүй нарийн ажиллагаа шаардсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэгт оршино. Орчин үеийн машин техникийг аюултай ажлын байр, биеийн хүч болон оюуны чадвар шаардсан хэсэгт ихээр ашигладаг.

Машин бүхэн хэрэглээнээсээ шалтгаалан өөрийн гэсэн өвөрмөц тусгай хийцтэй байдаг. Машины бүрэлдэхүүн хэсэгт их хэмжээгээр тодорхой стандарт функц бүхий жижиг машины эд хэсэг байх ба үүнийг нэгдсэн техникийн стандартын дагуу байнга их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Бэхлэн тогтоох машины эд ангид жишээлбэл эрэг, шураг, боолт зэрэг орох ба харин хөдөлгөөнтэй машины эд хэсэгт араа болон хөших эд ангиуд орно.

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Санал болгох

X
Нэвтрэх