Боловсрол

image

Хүүхэд номоос мэдээлэл авч бүр номоор ч хүмүүжиж болдог гэдгийг хүүхдийн зохиолч, судлаачид хэлдэг. Тиймээс бага балчираас нь номтой "нөхөрлүүлэх" нь тэдний ирээдүйн дадал зуршилд ч тустай юм. Бага насны хүүхдийнхээ сарын онцлогоос хамаарч дараах төрлийн ном авч өгөхийг зөвлөж байна.

3-9 САР: НОМТОЙ ДОТНОСОХ ҮЕ

  • 3 сартайгаас номтой танилцуулна
  • Даавуун материалтай
  • Үмхэх, базах зэрэгт аюулгүй бас эрүүл ахуйн шаардлага хангасан
  • Тод өнгөтэй
  • Зузаан хуудастай
  • Хуудасны ирмэг хурц биш

9-12 САР: НОМЫН ЗУРАГ ХАРАХ ҮЕ

  • Дуу авиа гардаг
  • Хөдөлгөөнт зураг, дүрслэлтэй
  • Том, тод зураг, дүрстэй
  • Нэг хуудас дээр 1-2 зүйлийг дүрсэлсэн
  • Нэрлэж болохуйц хүүхдийн амьдралд ойр эд зүйлсийг дүрсэлсэн
  • Цөөн хуудастай
  • Хялбар урагдахгүй
  • Гарт эвтэйхэн

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх