fbpx

Ухаант туулай
27,256

2023 он 02 сар 20

Эрт урьд цагт унага хээр унтаж байгаад эхээсээ төөрч хоцорч гэнэ. Тэгээд ганцаараа ижил олон сүрэг, ээжийгээ хайж яваад нэгэн ууттай зүйлтэй таарчээ.

Унага ууттай зүйлийг ихэд сонирхон онгойлгож үзмээр санагджээ. Тэгээд уутны амыг тайлтал дотроос нь өлөн хөх чоно араа шүдээ ярзайлган үсрэн гарч ирээд:

- Чоно: Ха ха ходоод гэдэс хонхолзож байна гэж жигтэйхэн. Хурмаст тэнгэр үүнийг мэдээд надад амтат зөөлөн зоог явуулжээ гээд унагыг идэхээр завдаж гэнэ. Унага ч маш их айн сандарч яахаа мэдэхгүй бүлтэлзэн байтал бутан дундаас бор туулай дэгдэн дэгдэн гарч ирж гэнэ. Туулай явдал учрыг дуулсны эцэст, чоно гуай, чоно гуай та энэ өчүүхэн жижиг уутанд багтаж байсан гэж үү? би лав итгэхгүй байна. Хэрвээ багтвал би унагатай хамт өөрийгөө ч бас идүүлье гэж гэнэ.

Чоно магад уутанд багтах нь дамжиггүй тул, харин унаган дээрээс туулайг нэмээд зооглох боллоо хэмээн сэтгэж зөвшөөрөөд уутруу орохоор болжээ. Тэгээд уутруу уухилан ортол туулай, тээр хэлээгүй юу сүүл нь багтахгүй байна гэхэд чоно сүүлээ уутанд хийтэл, унага туулай хоёр эвлэн уутны амыг нь сайн боогоод хээр орхижээ.

Ингэж унага ухаант туулайн ачаар чононд идүүлэх аюулаас аврагдсан гэнэ лээ.

X
Нэвтрэх