fbpx

Сайн жаал
3,622

2020 он 12 сар 4

Үг, ая: Б.Аззаяа
Хөгжим: Э.Доржсүрэн
Дуучин: Б.Аззаяа

"Монгол Контент" ХХК - иас сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудад зориулсан "Сайн жаал" дууг хүлээн авна уу.

Хэн нэгнийг гомдоовол
Чин үнэнээсээ уучлал гуйдаг
Би чам шиг сайн жаал
Чи над шиг сайн жаал

Хүрээд ирээрэй хамтдаа дуулъя
Бид нар бүгдээрээ сайн жаалууд

Хүүхэд уйлахыг харвал
Хүрч очоод эвийлж аргаддаг
Би чам шиг сайн жаал
Чи над шиг сайн жаал

Хүрээд ирээрэй хамтдаа дуулъя
Бид нар бүгдээрээ сайн жаалууд

Туслах хэрэг гарвал
Гүйж очоод дэмжиж тусалдаг
Би чам шиг сайн жаал
Чи над шиг сайн жаал

Хүрээд ирээрэй хамтдаа дуулъя
Бид нар бүгдээрээ сайн жаалууд

X
Нэвтрэх