0-1 нас хүртэл

image

-Танин мэдэхүйн хөгжил-

ТАНЫ ХҮҮ, ОХИН:

  • Нярай насандаа 40-45 см зайд байгаа эд зүйлсийг харна. Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлнэ. Нэг сартай үедээ хүүхэд таны нүүр рүү сонирхон харж тод өнгийн зүйлсийг гайхан харна. Хоёр сартайдаа доош харуулж хэвтүүлсэн үед удаан хөдөлж буй зүйлийг толгойгоо эргүүлэн дагуулж харна.
  • Гурван сартайдаа таны дуу хоолойг сонсоод толгой, гар хөлөө хөдөлгөнө. Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлж, харцаараа таныг хайна. Ойр орчимд нь гарсан дуу чимээ болон хөдөлгөөнийг сониучирхан сонсож, ажиглана. Гар хүрэх зайд байгаа эд зүйлсийг барьж базаж сонирхоно. Эд зүйлсийг гартаа атгасан л бол амандаа хийнэ. Хөдөлгөөнтэй эд зүйлсийг анхаарч харна.
  • Нэг нас хүрэх үеэс эд зүйлсийг илүү эвсэлтэйгээр барьж авна. Хөлийн хуруугаа барина, биеийн хэсгүүдээ судална. Дохио зангаа болон зарим үйлдлийг хийж сурна. Нэг хүртэл насны хүүхдэд cap сараар гарч буй дээрх өөрчлөлтүүд нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг илэрхийлэх үзүүлэлт болно.
  • 4-6 хүртэл сартай үедээ таних ба танихгүй хүнээ ялгах ба харж бишүүрхэж, заримдаа уйлдаг.
  • 6 орчим сартай үедээ хүүхэд эхлээд гарт эвтэйхэн жижиг тоглоомуудыг бариад цохих, базах хөдөлгөөн хийдэг. Ингэж том, жижиг тоглоомтой танилцаж насанд хүрэгчид ба хүүхдийг ялган танина.
  • 9 сартайгаас эхлэн, юмстай үйлдэл хийхэд нь чанарын өөрчлөлт гарна. Насанд хүрэгчдийн тусламжтайгаар суварган тоглоомонд цагираг өлгөх, аягаа аваад хүүхэлдэйн аманд ойртуулах зэрэг үйлдлийг хийнэ. Юмсыг хооронд нь харьцуулж эхэлдэг, Хүүхэд нэг нас хүрэх үедээ дуртай зүйлээсээ олныг (ихийг) авахыг оролдоно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх