1-3 нас хүртэл

image

-Хүүхдийн хөдөлгөөн, бие бялдрын хөгжил-

2 нас хүрэхэд хүүхдийн өсөлт мөн л адил удаан явцтай хэвээр байх ба хүүхэд идэвхтэй, хөдөлгөөнтэй байдлаа хадгална. Хүүхэд бүрийн өсөлтийн эрчим ялгаатай боловч дунджаар 2 настай хүүхдийн хувьд:

Жин: жилд дунджаар 2-3 кг нэмэгдэнэ
Өндөр: сар тутамд 1-2 см нэмэгдэнэ.

 ХӨДӨЛГӨӨН, БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ
  • Сайн алхаж, гүйнэ
  • Эв хавгүй үсэрнэ
  • Бөмбөг шидэж, өшиглөж, барьж эхэлнэ
  • Багахан хугацаанд нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалан зогсоно
  • Авирах гэж оролдоно
  • Таг болон бариулыг эргүүлнэ
  • 3 дугуйт унаж эхэлнэ
  • Номны хуудсыг нэг нэгээр нь эргүүлнэ
  • Хурууны хөдөлгөөнөө сайн хянаж удирдах чадвартай болно
  • Гуурсаар шингэн зүйл ууж сурна
  • Өдөрт 10-12 цаг унтана

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх