fbpx

6 нас

image

-6 настай хүүхдийн сэтгэл хөдөлгөөний хөгжил-

ТАНЫ ХҮҮ, ОХИН:

  • Энэ нас асар их хүч агуулсан байдаг.
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө барихаасаа илүү сэтгэлийн хөдөлгөөндөө удирдуулна.
  • "Би та нарт хайртай" гэх боловч хэдхэн хормын дараа "хайргүй" гэнэ.
  • Уралдаан тэмцээнд заавал түрүүлэхийг эрмэлзэж хожигдвол уурлана.
  • Магтаал сайшаалын үгэнд дуртай, өөрийн хийсэн ажлаа бусдаар үнэлүүлэх сонирхолтой.
  • Хийсэн үйлдлийнхээ зөв бурууг ойлгож бусдын шүүмжлэлийг хүлээн авна.
  • Насанд хүрэгчид болон найз нөхдийн өөрт нь хандсан сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч (эелдэг зөөлөн харилцах, уур уцаартай, баяр баясгалантай уйтгар гунигтай гэх мэт ) боломжтой үеийг тэвчээртэй хүлээнэ.
  • Өөрт тааламжгүй байгаа хүмүүсийн эвийг олж өөртөө нааштай байдлаар хандуулахыг хичээнэ.
  • Найзынхаа хэрэгцээг мэдэрч бусдад түүний байдлыг ойлгуулж туслахыг хичээнэ.
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө зохистой тайван байдлаар илэрхийлнэ. Жишээ нь, уур хүрсэн ч найз нөхдөө цохиж зодохгүй байх гэх мэт.
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдахыг оролдоно. Жишээ нь, уурлаж байгаагаа нуух аргацаахыг хичээх гэх мэт.
  • Хийж байгаа үйлдэл нь бусдын сэтгэлийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж байгааг мэднэ.
  • Найз нөхөд гэр бүлийнхэндээ найрсаг хандахыг хичээнэ.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх