3-5 нас

image

-5  настай хүүхдийн онцлог-

Таны хүүхэд 5 нас хүрээд тайван тааламжтай үе дээрээ ирж байна. 5 настай хүүхдүүд нь өөртөө итгэлтэй, сониуч зантай болдог. Тэд өөрийн хийж чадах зүйлээ сонгож сэтгэл хангалуун дуустал хийнэ.

  • Гайхсан эргэлзсэн уурлаж баярласнаа үгээр илэрхийлнэ.
  • Мөрөөдөмтгий үйл явдлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрхийлэн дөвийлгөн ярих төдийгүй яриагаа цэгнэж ичингүйрнэ.
  • Бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг нүүрний хувирал, үг ярианы дуу өнгөөр мэдэрч тааламжгүй байдлыг ойлгож шалгааж асууж туслахыг хичээнэ.
  • Баярласан, уурласан, гомдсон уйтгарласан учир шалтгаанаа тайлбарлана.
  • Бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийнэ.
  • Бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг тодорхойлж хэлнэ.
  • Бусдын баяр хөөр, уйтгар гунигийг хуваалцахыг эрмэлзэнэ.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх