3-5 нас

image
3-5 нас

4 нас ярвигтай үе

2017 он 11 сар 8
10,191

4 нас ярвигтай үе.

4 настангууд өөртэй итгэлтэй болсноор дураараа аашилж, “үгэнд орохоо” больж зөрүүдэлж эхэлдэг.

ТЭД

  • Өөрийгөө зөвтгөж “би чадна”, “минийх“ гэж магтан ярьж дөвийлгөнө.
  • Өөрийн хийж чаддаг зүйлдээ баярлаж, бахархана.
  • Өөрийн хүсэл сонирхолыг дэмжихгүй байвал, гомдож дуугаа хураана. Гэхдээ алдаагаа ойлгож гэмшинэ.
  • Бусдад өөрийн хүсэл санаагаа зовохгүйгээр үг, үйл хөдлөлөөр илэрхийлж, тэднээс эерэг хариулт, магтаалыг хүлээнэ.
  • Насанд хүрэгчдийн сэтгэлийн хөдөлгөөнөө нүүрний хувирлаар хэрхэн илэрхийлж байгааг мэдэрнэ.
  • Өөрт таагүй байсан ч бусдад саад болохгүй байхыг хичээнэ.
  • Тааламжтай, тааламжгүй байдлаа хүмүүст ойлгуулна. Жишээ нь: дуугаа хураах, ширэв татах, ганцаараа байхыг эрмэлзэх, толгой дохих гэх мэт.
  • Бусад хүмүүсийн байр байдлыг ажиглаад тааламжтай тааламжгүй байгааг мэднэ.
  • Бусадтай сэтгэлээ хуваалцана.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх