1-3 нас хүртэл

image

-2 настай хүүхдийн сэтгэл хөдлөл-

ТАНЫ ХҮҮ, ОХИН

  • Баярлах, хөөрөх дургуйцлээ илэрхийлнэ.
  • Өөрийгөө илэрхийлэхдээ “үгүй” гэж хэлнэ.
  • Тааламжгүй зүйлдээ дургуйцэж уйлна.
  • Таалагдсан, дуртай зүйлээ харахаар баярлана.
  • Сайшаал магтаалд дуртай, магтаал нь тэдний сэтгэлийг хөдөлгөж, урам зориг баяр баясгалан төрүүлнэ.
  • Заримдаа юу хүсэж байгаагаа ч өөрөө мэддэггүй байх нь бий.
  • Өөрт нь хандсан бусдын дуу хоолойны өнгөний тааламжтай болон тааламжгүй байдлыг мэдэрнэ.
  • Өөрийг нь хайхрахгүй байвал хүчээр өөртөө хандуулна.
  • Уурлаж бухимдсан үедээ бусдын дэмжлэгтэйгээр тайвширна.
  • Орчны өөрчлөлтийг мэдэрч байгаагаа илэрхийлнэ.
  • Өөрт аюултай орчныг мэдэрч болгоомжилно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх