fbpx

0-1 нас хүртэл

image

Нэг настай хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний хөгжил дараах байдалтай байна:

  • Сэтгэлийн хөдөлгөөнөө үйл хөдлөл, инээх, ганганах, уйлах, хашхирах байдлаар илэрхийлнэ.
  • Өөрийн дуртай зүйл рүүгээ тэмүүлж гараараа зааж, баярлахдаа инээж, гомдохдоо уйлна.
  • Гэр бүлийн гишүүдээ таньж царайг нь хараад инээмсэглэж, дуу авиа гаргаж, гар сарвайна.
  • Насанд хүрэгчид өөрт нь хэрхэн хандаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг таньж ойлгоно.
  • Хэрэгцээгээ хангуулахын тулд бусдын анхаарлыг өөртөө татна.
  • Танихгүй хүнээс бишүүрхэнэ.
  • Болохгүй, боль гэж хэлбэл буруу үйлдэл хийж байгаагаа мэдэрч үйлдлээ зогсооно.
  • Хүүхдийн хувийн онцлогоос шалтгаалж бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх чадвар нь өөр байна.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх