Боловсрол

image

Хэдийгээр даунтай хүүхдийн хувьд оюуны хөгжлийн бэрхшээл янз бүрийн түвшинд илрэх боловч тэдний сэтгэлийн хөдөлгөөн харьцангуй өндөр хэмжээнд хадгалагдан үлдсэн байдаг.

Тэгэхээр бид даунтай хүүхдийн хэл яриа, анхаарлыг хөгжүүлэхийн тулд түүний сэтгэлийн хөдөлгөөний эерэг чанар, харааны ой тогтоолтын давуу тал дээр тулгуурлан тогтвортой, тасралтгүй ажиллах нь хамгийн оновчтой юм.

Ихэнх даунтай хүүхэд дохионы хэлний ариун баялагтай байдаг бөгөөд түүнийгээ ашиглан өөрийгөө бусдад харьцангуй сайн, боломжийн хэмжээнд ойлгуулж чаддаг. Энэ чадварыг үг хэл яриатай холбож өгөх, үгээр илэрхийлж сургахын тулд хүүхдийн анхаарлыг өөр лүүгээ төвлөрүүлээд үйл хөдөлгөөний хамт үзүүлэх боломжтой.

Хүүхдийн дууг хамтран дуулах, үйл явдлын дэс дараалал нь давтагдсан, цааш баяжсан үлгэрийг сэтгэлийн хөдөлгөөн, дуу хоолойн өнгөний өөрчлөлт, нүүрний хувирал зэргээр илэрхийлэн жүжигчилсэн болоод алиа хошин маягаар ярьж өгөх, хамтран ярих, өөрийгөө дагуулан хэлүүлэх, давтан хэлүүлэх бие даалган хэлүүлэх зэргээр түүний үг, хэл, яриагаар харилцах чадварыг хөгжүүлэх хэрэгтэй.

Дуу шүлгийн мөр бадгийг олон янзын хувилбараар тогтмол давтан цээжлүүлэх нь хүүхэд үе, үг, холбоо үгээр ярьж сурахад маш чухал нөлөөтэй. Мөн хөдөлгөөн, үйл хөдлөл хамтран дагалдсан дуу, шүлэг нь хүүхдийн анхаарал, хараа, хөдөлгөөний нэгдмэл чадвар, хөдөлгөөний зохицол, тэнцвэр хадгалах чадвар, орон зайн баримжааг хөгжүүлдэг.

Ер нь дуу хөгжим, үлгэр зэрэг нь хүүхдийн авиаг ялгаварчлан хүртэх чадвар, сонсголын анхаарлыг хөгжүүлж үгийн баялгийг нэмэгдүүлэн, шинэ, шинэ ойлголтуудтай танилцуулж байдаг.

profile

Зөвлөх: М.Батмөнх /Багш/

Нийслэлийн 25-р тусгай сургууль

X
Нэвтрэх