fbpx

0-1 нас хүртэл

image

ТАНЫ ХҮҮ, ОХИН:

Сонсох:
• Хүүхдийн хэл ярианы хөгжил эхийн хэвлийд байх үеэс эхэлнэ. Хүүхэд төрсөн цагаасаа чичрэлт, доргилт зэргийг мэдэрч эхлэх ба ямар нэг чимээ шуугианд нүдээ анина.

• 3 сартай болох үеэс хүүхэд чимээ гарч байгаа зүг рүү толгойгоо эргүүлэн харах гэж тэмүүлнэ. Хүүхэд ээжийнхээ болон ойр дотныхоо хүмүүсийн хоолойг сонсоод төвөггүй танина. Дуу гарсан зүгт анхаарлаа хандуулан эрж хайна.

• 3 сартайгаасаа насанд хүрэгчдийн дуу хоолойг анхааралтай сонсож, амны хөдөлгөөн, нүүрний хөдөлгөөн зэргийг нь ажиглана.

• 7 сартайгаасаа нэрээр нь дуудахад эргэж харна. Зарим нэг авиаг тод хэлнэ.

• 10 сартайгаасаа хүмүүсийн хэлсэн зарим нэг үгийг сонсоод давтаж хэлнэ.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх