fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Зургаадугаар сарын 1-ний 00.01 цагт нийслэлийн ууган “Өргөө” амаржих газарт Сарнай хэмээх залуухан бүсгүй анхны хүүгээ өлгийдөн авлаа. Ээж, аавдаа аз жаргал бэлэглэж, эх орондоо хүч нэмэн төрсөн хүү дуу хадаан уйлав.

Хүүгийн ээж Сарнай,  “Сайн эмч нарынхаа ачаар хүндрэлгүй сайхан төрлөө. Ууган хүүгээ өлгийдөж аваад их баяртай байна. Хүү минь ангир уургаа хөхөж байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцав.

Амаржих газрын хүлээлгийн танхимд байсан хүүгийн аав Дагийранз “Аав болсондоо маш их баяртай байна. Дөнгөж төрсөн нялх хүүгээ, хүүг минь төрүүлж өгсөн ханийгаа харахыг маш их хүсэж байна. Та хоёртоо хайртай шүү” гэв. “Ээж, хүү хоёрын бие сайн байна” гэж эх баригч нь хэллээ.

Зөвлөх: Э.Оргил /Сэтгүүлч/

X
Нэвтрэх