0-1 нас хүртэл

image

-1 настай хүүхдийн онцлог-

Нэг настангууд аав ээжийнхээ эрхшээлд байснаа өөрийн гэсэн бодол санаатай, бие даасан хүн болж эхэлнэ. Аливаа зүйлийг өөрийн биеэр таньж судлан, олон үг хэллэг, заавар мэддэг болсны ачаар өөрийн хүсэл сонирхлыг илэрхийлнэ.

Юмыг идэвхтэй, түргэн сурдаг энэ үед хүүхдийн хөгжилд сайн нөлөө үзүүлэх хэрэгтэй байдаг. Энэ үеэс хүүхэд нь илүү бие даасан байдалтай болж, өөрийн хэрэгцээгээ илэрхийлэх бөгөөд олон үгийг ойлгож зааврыг дагана. Таныг болон эргэн тойронд байгаа хүмүүсийг ажиглаж сонсож дуурайх бөгөөд танаас салах дургүй байна.

Энэ нь хүүхэд маань хөлд орж, явж сурч, хэлд орж ярьж сурснаас итгэл дүүрнээр орчноо танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзлээр уйгагүй "жаран чавганц"-ын ажил хийнэ. Өөрийн хүсэл хэрэгцээ, бодол санаагаа илэрхийлж өөрийн бие даасан байдлаа батална.

Түүний оюун ухааны хөгжлийг харвал аливаа зүйлийн тухай бодно, энгийн саад бэрхшээлийг даван туулна. Тоглоомоор янз бүрээр тоглож наадахаас гадна нуусан тоглоом, өндөрт байгаа зүйлд хүрэхийн тулд сандал руу авирах зэрэг саад бэрхшээлийг даван туулах оролдлого хийж эхэлдэг.

Иймд эцэг эхчүүд маань хүүхдэдээ аюулгүй тайван орчинг бүрдүүлэх нь нэн чухал. Энэ нь хүүхдийн хөгжилд нэн тустай.

Жишээлбэл энэ үед хэл ярианы хөгжил чухал бөгөөд хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж байвал таны хэлсэн үгэнд хариу хэлж, аливаа зааврыг даган биелүүлж таныг анхааралтай сонсож өөрийгөө илэрхийлэхийг оролдоно.

Эх сурвалж: Эцэг эх - Хүүхэд - Харилцаа II, 2011 он

X
Нэвтрэх