fbpx

Хүмүүжил

image

Хүн төрөлхтнөөс харилцагч болон заяадаг тул харилцаанаас ангид байх боломжгүй юм. Харилцаа нь олон түвшинт, цогц үйл явц бөгөөд ярих, сонсох, унших, бичих зэрэг нь амьсгалах, идэх уухын адил хүний зайлшгүй хэрэгцээ юм. Мөн харилцааны дараах гурван шинж чанарыг судлаачид онцлон тэмдэглэдэг.

Үүнд:
• Динамик – харилцаа нь байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг
• Байнгын – харилцаа нь үйл явц учраас байнга, тасралтгүй өрнөж байдаг.
• Олон талтай – харилцааны зорилго, чиглэл, оролцогчид, нөхцөл, орчин зэрэг бүхий л бүрэлдэхүүн хэсгүүд нь маш олон талтай байдаг.

Хүний сэтгэцийн хөгжил нь харилцааны онцлогоос хамаардаг. Хүүхдийн сэтгэцийн хөгжилд хамгийн шийдвэрлэх үүрэгтэй хүчин зүйл нь тэд нярай балчир үеэсээ насанд хүрэгчидтэй нягт харилцаа холбоотой амьдарч, халамж энхрийлэл, бүхий сэтгэл зүйн бүрэн хамгаалалтад байх явдал мөн.

Хүүхэд бага насандаа хүнлэг зан чанар, сэтгэц, зан үйлийн олон төрлийн шинж онцлогийг зөвхөн харилцаагаар дамжуулан олж авах боломжтой. Хүний харилцааны хөгжлийн үйл явц бага насанд маш эрчимтэй олон чиглэлтэй өрнөнө. Ер нь аливаа хүүхдийн харилцааны боломж насны онцлогтой нь уялдан хэр амжилттай хөгжихөөс тэдний сэтгэц, зан үйл, танин мэдэхүйн үйл явц нийтдээ шалтгаална.

Эх сурвалж: Эцэг эх – Хүүхэд – Харилцаа II, 2011 он

X
Нэвтрэх