fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Улаанбаатар хотод 7-14 насны эрэгтэй 62, эмэгтэй 58 хүүхдийн цусанд хар тугалгын агууламжийг судалжээ. Энэ судалгаагаар хүүхдүүдийн цусан дахь хар тугалга 10 mg/dl байх ёстой атал 15.7-17.4 орчим байгаа нь тогтоогдсон байна.

Цусан дахь хар тугалга дээрх нормоос дээш гарсан байх юм бол хүүхдүүд амархан уурлах, цочромтгой болох, анхаарал сулрах, ой тогтоолт муудах нь ихэсдэг байна. Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжинд хөрсний хар тугалга 17.4, агаар дахь хар тугалга 34.2 хувь нөлөөлдөг аж.

Улаанбаатар хотод бөөгнөрсөн 1300 гаруй үйлдвэр, аж ахуйн газарт жилд 3800 тонн химийн бодис хэрэглэж 700 тонныг нь усанд, 70 гаруй тонныг нь агаарт, 600 тонныг нь хөрсөнд хаяж байна гэсэн судалгаа гараад байгаа юм.

Сэтгүүлч: Ш.Эрдэнэчимэг

X
Нэвтрэх