fbpx

Эрүүл мэнд

image

Автомашин бидний эрүүл мэнд болон байгаль экологийн тэнцвэрт байдалд хэчнээн их хор нөлөө үзүүлдэг талаар бодож байсан билүү. Автомашины хөдөлгүүрийн хийн найрлагад хүний биед маш хортой нөлөө үзүүлэх этилт хар тугалга, нүүрстөрөгч, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл гэх мэт 270 гаруй хорт бодис байдгийг эрдэмтэд тогтоожээ.

Эдгээр бодисоос хар тугалга гэхэд л хүний биед ямар хор нөлөө үзүүлдэг талаар жишээ дурдъя. Хар тугалга нь хүний бүхий л эрхтний хэвийн үйл ажиллагаа, тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд түүнийг "мэдрэлийн хор" гэж нэрлэх нь бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бага насны хүүхдийн цусанд байх хар тугалгын бодит хэмжээ 10 мкг\дл байвал хэвийн гэж тогтоосон.

Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар бол автомашины утаагаар дамжин хүүхдийн цусанд орох хар тугалгын хэмжээ 10 мкг\дл- ээс бага байсан ч хүүхдийн мэдрэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар оюун ухааны хомдсолд хүргэх аюултайг тогтоожээ.

Харамсалтай нь Улаанбаатар хотод 2006 онд хийсэн судалгааны дүнгээр монгол хүүхдийн цусанд байх хар тугалгын хэмжээ дээрх дэлхийн эрдэмтдийн тогтоосон хэмжээнээс даруй 6,5 аар их буюу дунджаар 16,5 мкг\дл байгаа нь хүүхдийн анхаарал сулрах, ой тогтоолт буурах зэрэг сөрөг үр дагаварт хүргэх гол шалтгаан болж байна.

Сэтгүүлч: Г.Одгарав

X
Нэвтрэх