fbpx

Эрүүл ахуй

-Тоглоом АЮУЛГҮЙ байдал-

“Хүүхдийн тоглоом ажлын нэг хэрэгсэл. Хүүхэд тоглож байхдаа ажлаа хийж байна гэсэн үг. Бид хөдөлмөрийн аюулгүй байдал сахидагтай адил хүүхэд ч мөн тоглож байхдаа аюулгүй байдлаа хангуулах эрхтэй.

Тоглоом сонгохдоо эко, аюулгүй бүтээгдэхүүний тэмдэглэгээтэй тоглоом сонгох хэрэгтэй. Энэ нь логотой байдаг. Энэ төрлийн тоглоом үнэтэй ч хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө зөв сонголт хийх хэрэгтэй. Үнэ хямд, үнэр ихтэй тоглоом аюулын дохио гэж хэлж болно. Тиймээс тоглоомыг шошгыг сайн харж, насны онцлогийг харгалзах хэрэгтэй юм.

Манай улсад тоглоомын химийн найрлагыг 5-7 хоногт лабораторид шалгадаг, гааль дээр шалгах боломжгүй учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглоомын сонголтыг болгоомжтой хийх хэрэгтэй” хэмээн НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвийн дарга С.Өнөрсайхан тайлбарлалаа.

Хүүхдийн тоглоомын бүрэн бүтэн байдлыг анхаарч, будаг ховхорсон байвал хаях хэрэгтэйг ч анхааруулсан юм.

ХҮҮХДЭЭ ТОГЛООМООР ХӨГЖҮҮЛЭХ ЭСВЭЛ ХОРДУУЛАХ СОНГОЛТ ТАНЫ ГАРТ

“Night Plaza” худалдааны төвийн тоглоомын тасгийн худалдагчаас эцэг эхчүүд тоглоом авахдаа таних тэмдгийн тайлбарыг лавладаг эсэх талаар асуухад тэр бүр таних тэмдгийг чухалчилдаггүй гэсэн юм.

Гаалиар оруулж буй тоглоомонд шинжилгээ хийдэггүй. Тэгэхээр хүүхдэдээ тоглоом авч өгч хөгжүүлэх, хор худалдан авч хохироох сонголт таны гарт бий гэсэн үг юм.

Тиймээс та хүүхдэдээ тоглоом сонгохдоо дараах тэмдэглэгээг заавал анхаарч байгаарай.


Европын стандартад нийцсэн гэсэн тэмдэглэгээ. Түүнчлэн эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн гэдгийг илтгэнэ.
Гэвч яг үүнтэй адил Хятадын тэмдэглэгээ байдаг бөгөөд хүмүүсийн ихэнх нь энэхүү хоёр тэмдэглэгээг андуурах тохиолдол байдаг. Иймээс дээрх хоёр тэмдэглэгээний ялгааг зургаар харуулав.

 

Дээр дурдсан полифенил хлорид гэх химийн бодис агуулаагүй гэсэн тэмдэглэгээ.

 

 

Lion mark гэсэн энэхүү арслангийн тэмдэг нь таны хүүхдийн тоглоомын шошгон дээр байвал эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлага хангасан гэсэн тэмдэглэгээ юм.

 

 

 

Бесфенол-А гэсэн химийн бодис ороогүй гэсэн тэмдэглэгээ юм. Ийм төрлийн бодисын хүүхдийн мэдрэл дотоод шүүрэл, зүрх судас, дархлаа, нөхөн үржихүйн системд нөлөөлдөг.

Иймд хүүхдийн угж сонгохдоо энэ тэмдэглэгээтэйг сайтар хараарай.

 

Зөвлөх: Сэтгүүлч: Р.Адьяасүрэн

X
Нэвтрэх