fbpx

Эрүүл ахуй

-Хүүхдийн тоглоомын аюул-

Фенолийг хүүхдийн тоглоом үйлдвэрлэхэд, формальдегидийн давирхай, цавуу, төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүн, тавилгын үйлдвэрлэлд ашигладаг. Хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлд фенолийг хуванцар болон резинэн тоглоомд хэлбэр оруулах үүднээс ашигладаг аж.

Фенол нь үнэрт нүүрс-устөрөгч юм. Энэ нь өвөрмөц үнэр бүхий өнгөгүй, талст бодис юм. Фенол усанд муу уусдаг ч архи, эфир, ацетонд уусахдаа сайн. Гэвч фенол хүрээлэн буй орчныг бохирдуулагч бодис. Фенол ялгарах гол эх үүсвэрүүд: тамхи татах, ариутгал хийх, хуванцар, дотоод хий нь дутуу шатсан бүтээгдэхүүн, фенол формальдегидийн бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан янз бүрийн барилга угсралт, засал чимэглэл материал зэрэг юм.

Хэрэв тоглоомон дахь энэ бодисын агууламж хэт өндөр бол хүүхдийн эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг. Фенол арьс, амьсгалын зам болон ходоод гэдэсний замаар хүний биед шингэдэг бөгөөд бөөр, элэг орчмоор төвлөрдөг байна.

Мөн хүүхдийн дархлалын системийг устгадаг. Цаашилбал амьсгалын замын болон ходоод гэдэсний замын салст мембраныг цочрооно. Энэ нь хамраас нус гоожих, толгой эргэх, толгой өвдөх, бөөлжих, нойргүйдэх, амьсгал давчдах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгээр илэрнэ.

Түүнчлэн фенол хүүхдийн мэдрэлийн системд хор хөнөөлтэй, харшил үүсгэдэг. Фенол агуулсан тоглоомуудыг ихэвчлэн Хятадад үйлдвэрлэдэг.

Сэтгүүлч: Х.Көгершин

X
Нэвтрэх