fbpx

Эрүүл ахуй

image

-Хүүхдийн тоглоомын аюул-

Формальдегид ус, архи, согтууруулах ундаанд амархан уусдаг хурц үнэртэй, өнгөгүй хий юм. Формальдегид хүүхдийн тоглоом үйлдвэрлэл, давирхай, хуванцар, будаг, нэхмэл эдлэл үйлдвэрлэхэд ашиглаж байна.

Формальдегид маш хортой, хамгийн аюултай бодисын нэг. Түүнчлэн Америкийн шинжээчдийн явуулсан судалгаагаар тус бодис хорт хавдар үүсгэж, дархлааны тогтолцоонд нөлөөлдөг нь тогтоогдсон юм. Түүнчлэн төв мэдрэлийн тогтолцоонд муугаар нөлөөлж, арьс, салст бүрхүүлийг сэдрээх үйлчилгээтэй. Формальдегидийг ихэвчлэн хүүхэлдэй, чихмэл, модон болон электрон тоглоомны үйлдвэрлэлд ашигладаг.

Тоглоомонд агуулагдах формальдегидийн зөвшөөрөгдсөн хэмжээ 0.1мг/дм.куб-с ихгүй байна.

Сэтгүүлч: Х.Көгершин

X
Нэвтрэх