fbpx

Эрүүл ахуй

image

-Хүүхдийн тоглоомын аюул-

Хар тугалганы хорыг насанд хүрэгчдээс илүү хүүхдүүд биедээ шингээдэг. Учир нь бөөр, уушги зэрэг цэвэрлэх эрхтэн нь сайн хөгжөөгүйгээс шууд хүлээж авдаг байна. Хар тугалгаар өвдсөн хүүхэд сурах чадвараа алдан, хоолонд дургүй болж, жингээ алдаж, хүчтэй өвдөлт өгч, бөөлжинө.

Мөн булчин өсч, хөгжихгүй. Дотоод эрхтэнд хор учруулж, хэл ярианы бэрхшээлтэй болон, биеэ авч явах чадамжаа алдаж, булчингийн хөдөлгөөн хийх чадвар муудна. Насанд хүрэгчдийн булчин суларч өвдөнө. Ой ухаан муудаж, харлана. Хорт хавдрын шалтгаан болж, цус багадна. Булчин өвдөнө. Хар тугалгаар удаан хугацаагаар хордоход сонсгол муудаж, гол нь төв мэдрэлийн тогтолцоог эвдэж, хордуулдаг байна.

Хуруу, бугуй, шагайн хавиар сулралыг ч үүсгэнэ. Цусны даралт нэмж, бөөрний дутагдалд оруулж, үхэлд хүргэх аюултай. Хар тугалга цусанд ороод зогсохгүй биеийн зөөлөн эд, ясанд орж, насан туршид нь хордуулсаар байдаг.

2007 онд Америкийн Mattel компани Хятадад үйлдвэрлэсэн 20 сая гаруй тоглоомыг худалдаанаас эргүүлэн татахад хүрсэн юм. Учир нь эдгээр тоглоомноос их хэмжээний хар тугалга илэрчээ.

Сэтгүүлч: Х.Көгершин

X
Нэвтрэх