Мэдээ, мэдээлэл

image

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд 

  • Жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж сар бүр 40 мянга,
  • 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр 50 мянга,
  • 4 хүртэлх насны хоёр ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 1 сая,
  • 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөгийг тус тус олохоор тусгасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Хүүхэдтэй эхчүүдэд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж үзүүлж, дэмжлэг үзүүлэхэд энэ хуулийн төсөл чиглэсэн. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдалтай уялдуулан залуу эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалт хийсэн. Тухайлбал, өрхийн үйлдвэрлэлийг гэртээ хэрэгжүүлэх үүднээс хөнгөлөлттэй зээл олгоно гэв.

Энэ хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгы хороонд шилжүүлллээ.

X
Нэвтрэх