Эрүүл ахуй

image

- Гэрийнхээ цахилгааны утас, залгуурыг далдалж, таглаарай.
- Хэрэглээгүй цахилгаан хэрэгслийг унтрааж, салгаарай.
- Цахилгааны утаснуудын бүрэн бүтэн байдлыг шалгаж, утас нь ил гарсан байвал солиорой.
- Цахилгааны залгуур руу хуруу, бусад зүйлсийг хийхээс сэргийл.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ
1. Цахилгааны утсыг салгана.
2. Хүүхдийн хувцаснаас татаж цахилгааны утаснаас холдуулна.
3. Хүүхэд ухаантай байгаа эсэхийг шалгана.
4. Хүүхдийг тайтгаруулж, эвтэйхэн байрлалд хэвтүүлнэ.
5. Түлэгдсэн эсэхийг шалгана.
6. Эмнэлэгт яаралтай хандана.

! Цахилгаанд цохиулсан хүүхдийг газарт булах нь ямар ч ашиггүйн зэрэгцээ хортой тул болохгүй.

Эх сурвалж: Бага насны хүүхдийн осол, гэмтэл /НҮБ-ын Хүүхдийн сан/

X
Нэвтрэх