fbpx

Хүүхдийн хооллолт

image

-Эхийн сүүний ач тус-

ХООЛЛОЛТЫН ЗӨВ ДАДАЛ

  • 0-5 сартай хүүхдийг ЗӨВХӨН эхийн сүүгээр дагнан хооллоно
  • Хүүхэд цадаж, өөрөө хөхөхөө больтол хөхүүлнэ
  • Нэг талын хөхөө бүрэн сулартал хөхүүл
  • Өдөр, шөнийн аль ч цагт хүссэн үед нь хөхүүлнэ
  • Ус, цай, жимсний шүүс, бусад шингэн ба хоол бүү өг

ХООЛЛОЛТЫН НИЙТЛЭГ АЛДАА

  • Ангир уургийг хожуу амлуулах
  • Сүү, цай, ус ба бусад шингэн зүйлээр угжих
  • Эхийн сүү бага, хүүхэд сүүндээ цадахгүй зэрэг шалтгаанаар 6 сар хүрээгүй байхад нь нэмэгдэл хоол өгч эхлэх

Эхийн сүү нь хүүхдийн амьдралын эхний зургаан сарын турш хэвийн өсч бойжиход зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис болон усыг хангалттай хэмжээгээр агуулдаг. Эхийн сүүгээр дагнан хооллох гэдэг нь бусад сүү, хоол, шингэн тэр дундаа ус ч өгөлгүй эхийн сүүгээр хооллохыг хэлдэг.

Эхийн сүү нь төгс найрлагатай, түргэн боловсорч, бүрэн шингэдэг. Орчны халуунд шингэрч, хүйтэнд илчлэг чанар нь нэмэгддэг, үргэлж шинэхэн байдаг, гашлахгүй, исэж мууддаггүй.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх