fbpx

Хүүхдийн хооллолт

image

ЭХИЙН СҮҮ НЬ ХҮҮХДЭД:

  • Хүүхэд эрүүл, зөв өсөж торнино.
  • Эх үрийн холбоо, хайр энхрийлэл, дотно харьцаа бэхжиж, хүүхэд айж түгших зүйлгүй тайван байна.
  • Хүүхдийг суулгалт болон амьсгалын замын халдвар зэрэг олон өвчнөөс сэргийлнэ.
  • Хүүхэд илүү сэргэлэн байх бөгөөд оюуны чадамж дээшилнэ.
  • Хэлд хурдан орж, хэл яриа зөв хөгжинө.
  • Хараанд сайнаар нөлөөлнө.
  • Эхийн сүү халуун өдөр ч хүүхдийн цангааг бүрэн тайлах чадвартай.

ЭХИЙН СҮҮ ЭХЭД:

  • Эхийн сэтгэл санаа өөдрөг, тайван байна.
  • Хүүхдийг хүссэн үед хөхүүлэх тусам эхийн сүүний гарц нэмэгдэнэ.
  • Эхийн умай агшиж хэвийн хэмжээндээ эргэн ороход нэн тустай.
  • Өндгөвч, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулна.
  • Дахин жирэмслэх хугацааг хойшлуулна.
  • Ажлыг хөнгөвчилнө, өрхийн зардлыг хэмнэнэ.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх