fbpx

Хүүхдийн хооллолт

image

-Хооллолтын зөв дадал-

Таны хүүхэд 8 сар хүрсэн ч та хүүхдээ хүссэн үед нь хөхөөр үргэлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй. Эхийн сүү 6-24 сартай хүүхдийн хоногийн хэрэгцээт илчлэгийн 50 хувийг хангаж чаддаг. Нэмэгдэл хоолыг өдөрт 2-3 удаа өгнө. Хүүхдэд нэг удаад өгөх хоолны хэмжээг аажим нэмэгдүүлж, тал аягатай (250 мл багтаамжтай аяганы дундуур) тэнцэх хэмжээтэй хоол өгнө. Хүүхдийн хоолонд аль болох олон төрлийн хүнс агуулсан байвал сайн.

Тухайлбал,

  • ургамлын гаралтай төрөл бүрийн уураг, шош, амьтны гаралтай хоол, малын мах, загас, тахианы мах, өндөг, сүү, цагаан идээ,
  • Үр тариа: бүх төрлийн үр тариан бүтээгдэхүүн, хүүхдийн будаа, цагаан будаа, гурвалжин будаа, гурил,
  • Үр буурцаг: А аминдэмээр баялаг жимс, ногоо.

ХООЛЛОЛТЫН ЗӨВ ДАДАЛ

  • Эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно. Өдөр шөнийн аль ч цагт хүссэн үед нь аль болох олон удаа хөхүүлнэ
  • Хөхүүлсний дараа нэмэгдэл хоолыг өдөрт 2-3 удаа өгнө.
  • Нэг удаа өгөх хоолны хэмжээг аажмаар нэмэгдүүлэн тал аяга хэмжээтэй хоол өгнө.

ХООЛЛОЛТЫН НИЙТЛЭГ АЛДАА

  • Нэмэгдэл хоолыг хожуу өгч эхлэх
  • Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй, угааж цэвэрлээгүй хүнсний ногоо, хоносон хоол өгөх
  • Хүүхдийг хооллох үед цай шингэн зүйл уулгах
  • Илчлэг ба тэжээллэг чанар багатай, хэт шингэн хоол хүнсээр хүүхдийг хооллох

АНХААРАХ ЗҮЙЛ

  • Хүүхдийн хоолыг ууранд жигнэж, ус, сүүнд чанаж бэлтгэнэ.
  • Нухсан эсвэл маш жижиг хэрчсэн, машиндсан илчлэг, тэжээллэг хоол бэлдэж өгнө.
  • Нэмэгдэл хоолыг тусгайлан бэлдэж өгнө.
  • Тараг, будааны зутан зэрэг хоолыг бэлдэхдээ давс, элсэн чихэр хэрэглэхгүй.
  • Нэг хоолонд дассаны дараа өөр нэр төрлийн шинэ хоол нэмж өгнө.
  • Цайны оронд хярам, буцалсан ус, жимсний шүүс өгнө.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх