fbpx

Мэдээ, мэдээлэл

image

ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Отгонсүрэн гэдэсний халдвартай холбоотой дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд хүүхдүүдийн дунд гэдэсний халдвар нэмэгдэх хандлагатай байна. Суулгасан, бөөлжсөн, гүйлгэсэн, цустай баасан, халуурсан хүүхдүүд их ирж байна.  Хурц нар, халуун байгаагаас болж хоол хүнсний хадгалалтын горим алдагдаж, ялаагаар дамжсан халдварууд гээд асуудал их байна.

Тиймээс эцэг эхчүүд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх нь зүйтэй. Зуны улиралд нөөшилсөн бүтээгдэхүүн, шуузалсан мах зэргийг амралт зугаалгад явах нь халдвар гарах нөхцөл болох нь бий. Мөн чихэрлэг, сүүн бүтээгдэхүүн, тараг, айрагны хадгалалтын байдлаас хамааран халдварын шалтгаан болдог гэдгийг анхаарах нь зүйтэй. Иймээс хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэй" гэв.

Хүүхэд суулгах, бөөлжих, ухаан балартах, татах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө.

Сэтгүүлч Р.Адьяасүрэн

X
Нэвтрэх