fbpx

Хүүхдийн хооллолт

image

Та хүүхдээ хооллохдоо тав тухтай орчин бүрдүүлж, цаг гаргаж, хөгжилтэй байдлаар хооллоорой. Хүүхдэд тохирсон аяга таваг, халбага хэрэглэснээр хүүхдийнхээ хоол хэр зэрэг идэж байгаад хянахад хялбар байдаг.

Хүүхэд 8 сартайгаасаа эхлэн өөрөө хоолоо барьж идэх чадвартай болдог. Эцэг эхчүүд хүүхдээ хооллоход цаг гаргаж, эелдгээр инээмсэглэн магтан урамшуулсан үг хэрэглэж байгаарай. Мөн хүүхэд хооллох сонирхлоо амархан алддаг тул түүнийг саатуулах, үймүүлэх, үйлдэл хийж болохгүйг анхаарна уу.

ХООЛЛОЛТЫН ЗӨВ ДАДАЛ

  • Хооллоход нь тусалж урамшуулна.
  • Хүүхдэд тохирсон аяга, халбага, таваг хэрэглэнэ.
  • Хүүхдийг хоолоо идэх үед аяга, халбагыг нь аль болох өөрөөр нь бариулж сургана

ХООЛЛОЛТЫН НИЙТЛЭГ АЛДАА

  • Идсэн хоолны хэмжээг анзаарахгүй байх
  • Хүүхдэд амттан их өгөх
  • Хүүхдэд зөвхөн дуртай хоолыг нь өгөх
  • Хүчээр албадан хооллох

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх