fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Хүүхдэд нэг удаа өгөх хоол нь аль болох олон нэр төрлийн хүнс агуулсан байх шаардлагатай.

Тухайлбал:

  • Амьтны гаралтай хүнс: Малын мах, загас, тахианы мах, өндөг, сүү, цагаан идээ. Эдгээр хүнс нь хүүхдийн эрүүл чийрэг, сэргэлэн цовоо өсөж бойжиход нэн тустай. Ногоон /веган/ болон цагаан хоолтнууд эдгээртэй дүйцэхүйц агууламжтай шош, самар, будаа зэргээс гаргаж авсан уураг, сүү, цагаан идээг орлуулан хэрэглэнэ.
  • Үр тариа: Гурил, төрөл бүрийн будаа, төмс, эрдэнэшиш. Хүүхдийн илчлэгийн хэрэгцээг хангадаг.
  • Самар, үр, буурцаг: Шош, вандуй, зармаг, бүх төрлийн самар, үр. Хүүхдийн өсөлт хөгжилтөд тустай.
  • А аминдэмээр баярлаг жимс, хүнсний ногоо: Жимс-манго, бэрсүүт жүрж, жүрж, гадил, хан боргоцой
  • Ногоо- ногоон навчит ногоо, лууван, шар хулуу, улаан ногоон чинжүү, цэцэгт байцаа.

А аминдэмээр баялаг хүнс нь хүүхдийн харааг сайжруулах, дархлааг дэмжих, халдвараас сэргийлэхэд тустай.

БУУРЦАГТ УРГАМЛЫГ ХҮҮХЭД ИДЭХЭД ХЯЛБАР БОЛГОХ АРГУУД

  • Шош, вандуйг чанахын өмнө дэвтээж, дэвтээсэн усыг асгана.
  • Түүхий үрийг дэвтээн хальсыг салгаж, чанахын өмнө хальсыг үрж арилгана.
  • Шош, вандуйг буцалгаад хатуу хальсыг шүүнэ.
  • Самар ба үрийг хуурч шараад бяцална.
  • Чанасан шош, вандуйг сайтар нухна.

Хүүхдийн нэмэгдэл хоолыг бэлдэхдээ зөвхөн иоджуулсан давс хэрэглээрэй.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх