fbpx

Хүүхдийн хооллолт

image

Аминдэм, эрдсийн дутагдал нь бага насны хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Бага насны хүүхдийн хоол хүнсэнд дутмаг байдаг бичил тэжээл (аминдэм, эрдэс)-ийг хоолонд нэмэх нь түүний тэжээллэг чанарыг нэмэгдүүлнэ. Бичил тэжээл нь төмөр, цайр, иод, а аминдэмийн дутагдлаас урьдчилан сэргийлдэг. Мөн цус багадалтыг бууруулж, хүүхдийн сурах чадвар, хөгжлийг сайжруулна.

Олон найрлагат бичил тэжээлийн холимогийг /ОНБТХ/ төрөл бүрийн хоолонд нь нэмж хүүхдэдээ өгөх боломжтой.

ОНБТХ-ийг яаж хэрэглэх вэ?

  • Гараа савандаж угаана.
  • Өтгөн, өтгөвтөр байдлаар чанаж эсвэл нухаж бэлдсэн нэмэгдэл хоол (агшаамал, бантан, зутан гэх мэт) –ыг хүүхдэд өгөхдөө бэлдэнэ.
  • Хоолыг хүүхэд идэхэд тохиромжтой хэм хүртэл хөргөнө.
  • Халуун хоолонд холимогийг хольж болохгүй. Хэрвээ халуун хоолонд хийвэл түүнд агуулагдах төмөр нь хоолны амт, өнгийг өөрчилнө.
  • Шингэн зүйлд холихгүй. ОНБТХ-ийг хүйтэн шингэнд хийхэд бөөгнөрөх ба уусахгүй шингэний дээгүүр хөвдөг. Мөн бэлдмэл дэх төмрийн бүрхүүл нь түргэн хайлж, өнгө амтыг нь өөрчилнө.
  • Холимогийг бага хэмжээний буюу хүүхэд нэг удаад идэх хэмжээний хоолонд холино. Ууттай нунтаг холимогийг бөөгнөрөхөөс сэргийлж сэгсэрч хутгана.
  • Холимог нэмсэн хоолыг сайтар хутгана.
  • ОНБТХ нэмж хийсэн бага хэмжээний хоолыг хүүхдэд дуустал идүүлнэ. Дараа нь үлдсэн хоолыг нэмж өгнө.
  • Холимог хольсон хоолыг хүүхдэд 30 минутын хугацаанд идүүлж дуусгана. Үүнээс удаан хугацаа өнгөрөхөд холимогт агуулагдах төмөр нь хоолны өнгө, амтыг өөрчилнө. Энэ нь хүүхэд хоолоо идэхээс татгалзахад хүргэнэ.
  • ОНБТХ-ийг төрөл бүрийн хоолонд хольж болно. Гэхдээ сүүтэй зутан, агшаамал, тараганд хольж болохгүй. Өдөрт 1 уут холимогийг нэг удаагийн хоолонд эсвэл 2-3 удаагийн хоолонд хуваан хэрэглэж болно.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх