fbpx

Хүүхдийн хооллолт

image

Эхийн сүүгээр хооллодоггүй 2 хүртэлх насны хүүхдэд өдөр бүр доод тал нь 2 аяга сүү өгөх шаардлагатай. Энэ нь 12 сар хүртэлх насны хүүхдэд өгөх зориулалттай малын буцалгасан сүү, зааврын дагуу найруулсан сүүн тэжээл байж болно. Тэдгээрийг халуун, хүйтэн унд байдлаар өгөхөөс гадна, агшаамал болон бусад хоолонд нэмж өгч болно. 6 сартайгаас нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ.

  • Эхийн сүүгээр хооллодоггүй 6-8 сартай хүүхдэд тухайн насны хөхөө хөхдөг хүүхэдтэй ижил хэмжээний хоол, зууш өгөх ба өдөр бүр нэмэлт 1 хоол, 2 аяга сүү өгөх хэрэгтэй.
  • Харин 9-11 сартай хүүхдэд тухайн насны хөхөө хөхдөг хүүхэдтэй ижил хэмжээний хоол, зууш өгөх бө өдөр бүр нэмэлт 2 хоол, 2 аяга сүү өгөх хэрэгтэй.
  • 12-23 сартай хүүхдэд тухайн насны хөхөө хөхдөг хүүхэдтэй ижил хэмжээний хоол, зууш өгөх ба өдөр бүр нэмэлт 2 хоол, 2 аяга сүү өгөх хэрэгтэй.
  • Хүүхдийг 6 сар хүрснээс хойш түүнд өдөр бүр 2-3 аяга шингэн зүйл өгнө. Ялангуяа зуны цагт эхийн сүүгээр хооллодоггүй хүүхдэд нэмэлт шингэн өгөх шаардлагатай.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх