fbpx

Хүүхдийн хооллолт

image

Тохирсон:
Хүүхдийн шүд ургаагүй, хоолыг зажлах чадваргүй үед шингэн зутан, нухаш хэлбэрээр нэмэгдэл хоолыг бэлдэнэ. Нэмэгдэл хоолыг хүүхдэдээ эхний өдөр 2-3 халбага, дараагийн өдөр 5-6 халбага гэх мэтээр өдөр бүр 20-30 граммыг нэмж өгөх ба нэг төрлийн хоолонд хүүхдийн ходоод дассан хойно дараагийн нэмэгдэл хоолыг өгнө.

Зохимжтой:
Хоол хүнсний зүйлээр дамжин хүүхдийн биед орж ирж буй уураг, өөх тос, нүүрс ус аминдэм, эрдэс бодисууд хоорондоо зохистой харьцаагаар агуулсан байна.

Тэжээллэг чанар:
Хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд чухал ач холбогдолтой болох аминдэм, эрдэс бодис, амьтны гаралтай уураг үл орлох амин хүчил, ургамлын гаралтай өөх тосоор баялаг байна.

Хэмжээний хувьд хангалттай:
Нэг удаа идэх болон хоногт авах нийт хоол нь хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон, хангалттай хэмжээтэй байна.

Аюулгүй байдал:
Хүүхдийн нэмэгдэл хоолыг шинэ, муудаагүй, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бэлтгэнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Аяга, халбагаар идүүлж сургах нь хүүхэд биеэ даан хооллож сурахад хялбар бөгөөд цэвэрхэн байх болно.
  • Жимсний шүүс, сүү бусад шингэн зүйлсийг угжаар өгөх нь хүүхдийн эхийн сүүгээр хооллох сонирхлыг бууруулна. Ингэснээр эхийн сүү багасаж, хүүхэд өсөлт, хөгжилтөнд шаардлагатай тэжээлийн бодисуудын дутагдалд өртөнө.
  • Хүүхэд хоол идэх үед хамт сууж хоолоо гүйцэд идэхэд нь дэмжиж туслах нь нэн чухал. Чихэр, ундаа халуун ногоогоор амталсан хоол өгөхөөс зайлсхийнэ.
  • Чихэр, амтат хоол ундаа нь зөвхөн сахар их хэмжээгээр агуулахаас бус хүүхдэд хэрэгтэй ямар нэг шимт бодис агуулдаггүй. Харин тэ‎дгээр ундаа нь шүд хорхойтуулахаас гадна хүүхдийн хоол идэх дуршлыг багасгадаг.
  • Халуун ногоогоор амталсан хоол нь хүүхдэд бусад хоолыг идүүлж сургахад бэ‎рхшээлтэй болно.
  • Эхийн сүүгээр 2 нас хүртэл үргэлжлүүлэн хооллож 2-оос дээш насанд хүүхэд өөрөө сонирхолтой байвал үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллоно. Хүүхэд өөрөө сонирхолгүй болох хүртэл нь эхийн сүүгээр хооллоно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх